Wednesday, 13 January 2010

Рагу (ragoût)


Орц:

* 1/4 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар перц, амтлахад нэмэлт хар перц
* Хагас кг дөрвөлжилөн хэрчсэн цул мах
* 1/4 стакан ургамалын тос
* 1 ш том сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш том celery rib, нимгэлэн хэрчсэн
* 2 ш лууван, арилгаад нимгэлэн хэрчсэн
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага хатаасан oregano
* 1 лааз (16-ounce) чанасан улаан лооль (stewed tomatoes)
* 1 стакан улаан дарс
* яншуй, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Гүехэн, том тавганд давс, хар перц, гурилаа холино.
  2. Амталсан гуриландаа махаа өнхрүүлж бүх талыг нь гурилаар бүрнэ.
  3. 2 амны халбага тосоо халаана. Гурилаар бүрсэн махаа нэмж шаргалттал нь тал бүрийг 1-2 минут шарна. Шарсан махаа сэрээ эсвэл хавчуурны тусламжтайгаар гаргаж авна. Савныхаа хэмжээнээс хамааран махаа 2 хувааж шарна, хэт их мах хийвэл борлохгүй тул анхаар.
  4. Өөр нэгэн саванд үлдсэн 2 амны халбага тосоо хийж халаана. Сонгино, celery, луувангаа нэмнэ. 2 орчим минут ширүүн гал дээр хуураад галаа багасган саваа таглаад, ногоогоо 10 орчим минут хуурна. Сармисаа нэмээд мах бүрэхэд хэрэглэсэн гурилны үлэгдлийг нэмнэ. Нэг минут орчим хуураад oregano, лаазалсан улаан лоолио шүүсийн хамтаар нэмнэ. Махаа махнаас ялгарсан шүүсийн хамтаар нэмээд дарсаа мөн нэмнэ. Зөөлөн гал дээр мах ногоог болтол 20 минут буцалгаад хүсвэл нэмэлт давс перц мөн яншуйгаар амтлаад сервислэнэ

No comments: