Sunday 24 January 2010

Самартай, шоколадтай, овъёостой жигнэмэг



Орц: 24 жигнэмэг

*1/4 стакан гурил
* 1.5 амттаны халбага хүнсний сода
* нэг чимх давс
* 2 + 2/3 стакан (225 гр) овъёос
* 90гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан цагаан сахар
* 1/4 стакан бор сахар
* 2 ш том өндөг
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан (300 гр) газрын самрын нухаш
* 200 гр хар шоколад томхон хэрчиж бэлтгэсэн нэмэх нь 30 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Томхон саванд гурил, сода, давсаа холино. Овъёосоонэмж нийцүүлнэ.
  2. Маслоо зөөлөрч цайртал нь 2-3 минут цахилгаан холигчоор хутгана.
  3. Сахарнуудаа нэмээд нийцтэлнь мөн 2-3 минут хутгана.
  4. Өндөгнүүдээ масло сахарын бэлдмэл рүү нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  5. Ваниллины охио нэмээд нийцүүлнэ.
  6. Эцэст нь газрын самрын нухашаа нэмээд нийцтэл нь хутгана.
  7. Шингэн орцуудаа хутгангаа хуурай орцоо бага багаар нэмж нийцүүлнэ. Шоколад, самараа нэмээд модон халбагаар нийцүүлэн хутгаад гялгар уутаар таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана.
  8. Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
  9. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 5 см зайтай бэлдмэлээсээ 2 амны халбага тавиад зуухандаа хийнэ.
  10. Жигнэмэгүүдээ шаргалтаж болтол нь 12-14 минут шарна.
  11. Жигнэмэгээ халуун дээр нь хэрэглэх бол 30 гр шоколадаа шигтгэж өгнө.

2 comments:

Anonymous said...

nileen byaluurax ym shig sanagdad bxiim xexe

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хүсвэл сахарны хэмжээг багасгаад туршаад үзэхгүй юу