Wednesday 19 May 2010

Сүүгээр амталсан шорлог


Орц:

* 100 мл сүү
* 1 амны халбага наран цэцгийн тос
* 1 амны халбага улаан лоолийн паст
* 200 гр шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн мах
* бага зэрэг сүүлний өөх
* давс

Бэлтгэх нь:

  1. Нэг саванд сүүгээ хийгээд тосоо нэмж нийцүүлнэ. Пастаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд бага зэрэг давсаар амтлаад махаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана.
  2. Махаа гаргаж ирээд дөрвөн мах дутамд нэг өөхөөр тооцоолон шорлоод ил гал дээр болтол нь шараад таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Мөөг, чинжүү, сонгино, улаан лооль, ногоон сонгино зэргийг үмхийн дайтай хэрчээд алаглуулан шорлож болно.
* Пита талх, салат зэрэгтэй сервислэнэ.

No comments: