Tuesday 13 November 2012

Нутеллатай чийзкек, болгодоггүй


Орц:

* 12 ш Oreo жигнэмэг, нунтагласан
* 3амны халбага масло

* 230 гр крем бяслаг
* 2/3 стакан нутелла
* 1 амттаны халбага ваниллины охь
*230 гр хөөсрүүлсэн сүүн крем

Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд нунтагласан жигнэмэг хайлуулсан маслоо холино. Бэлтгэсэн хэвэндээ дээрх суурины бэлдмэлээ хийн жигд тараана.
  2. Томхон саванд бяслаг нутеллагаа холиж нийцүүлнэ. Ваниллинаа нэмээд хэсэг хутгана. 
  3. Модон эсвэл резинэн халбага ашиглан хөөсрүүлсэн кремээ бяслаг нутеллагийхаа бэлдмэл рүү зөөлөн хутгаж (fold in) нийцүүлнэ.
  4. Суурь бэлтгэж хийсэн хэвэндээ дээрх бэлдмэлээ хийгээд жигд тараагаад хөргөгчинд хийн 2 амраагхаад сервислэхэд бэлэн болно.
  5. Хүсвэл хөөсрүүлсэн крем, зорсон шоколад, хуураад хэрчсэн самараар чимэглэж болно.

2 comments:

Anonymous said...

nutella gedg n yg yuiin??

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous нутеллаа гээд шоколад самарын түрхлэг байдаг даа.. http://en.wikipedia.org/wiki/Nutella