Орц:
* 1 ш чанасан өндөгний шар
* 113 гр масло, өрөөний темпратурт
* ¼ стакан нунтаг сахар
* 6 амны халбага нунтаг самар (ground hazelnuts)
* 1 ¼ стакан гурил
* жимсний чанамал
* нунтаг сахар, чимэглэхэд
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана. Нэг тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Өндөгний шараа шигширүүр шигшиж жижиглээд маслотойгоо холиж нийцүүлнэ. Сахараа нунтаг сахар гурилын хамтаар нэмж нийцүүлнэ. Гурилаа зуураад бөмбөг хэлбэрт оруулаад гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хагас цаг байлгана.
- Гурилаа гарган 6 мм зузаантай илдээд 7 см дугуй хэвээр хэвлэнэ. Хэвлэсэн жигнэмэгнүүдийхээ талын голд нүх гаргаад тавцан дээр өрөн хөргөгчинд хийж 10 минут байлгана.
- Жигнэмэгээ халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь шараад хөргөөд голдоо нүхтэй жигнэмэгүүд дээр нунтаг сахар цацаад нэг нүхтэй жигнэмэгийг нэг нүхгүй жигнэмэгтэй чанамаар наагаад тавган дээр өрө сервислэнэ.
No comments:
Post a Comment