Monday, 22 April 2013

Алаг кекс (Battenberg Cake)


Орц:

* 150 гр масло
* 1 амттаны халбага ваниллины охь
* 3/4 стакан сахар
* 2 ш өндөг
* 1 1/2 стакан гурил
* 3 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1/4 стакан сүү
* улаан хүсний будаг (red food colouring)
* 1/4 стакан чавганы чанамал (apricot jam)
* 250 гр алмондны паст (almond paste), гадуур нь бүрэх фондант хийхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Кексний дөрвөлжин хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Масло, ваниллин, сахараа цагаан болж хөөсөртөл хутгана. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ хутган нийцүүлнэ.
  4. Гурил, хөөлгөгч нунтагаа шигшиж холиод өндөгний бэлдмэл рүүгээ хөөсийг нь буулгаглгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. (fold техник ашиглан)
  5. Сүүгээ нэмж нийцүүлнэ.
  6. Зуурмагныхаа талыг тостой цаас дэвссэн хэв рүүгээ хийгээд тэгшлэж бэлтгэнэ. Үлдсэн зуурмагтаа улаан хүнсний будаг нэмэж ягаан өнгөнд оруулна. Тэгшилж бэлтгэсэн цгаан зуурмагаа хөдөлгөгүйгээр аяархан гулсуулан хоёр дахь буюу өнгөтэй давхаргийг үүсгэнэ.
  7. Халаасан зууханд хийн кексээ болтол 35-40 минут шараад болсон кексээ хэвнээс нь гарган хэрээсэн төмөр дээр тавин хөргөнө.
  8. Хөргөсөн кексээ дөрвөн өнцөгий нь тэгшлэн зүсч аваад цэвэрлэн зүсч дөрвөн ширхэг гулдмай үүсгэнэ.
  9. Гулдмай бүрээ чавганы чанамалаа ашиглан алаглуулан наана.
  10. Алмондны пастаа багахан нунтаг сахар цацсан тавцан дээр гарган дөрвөлжилөн илдэж бэлтгэнэ. Алаглуулан эвлүүлсэн кекснийхөө дөрвөн талыг бас чавганы чанамалтай багсаар гүйлгээд илдсэн алмондны паст руугаа зөөн тавиад орооно.
    Ороож алмондны пастаар бүрсэн кексээ зүсээд таваглаад сервислэнэ.

No comments: