Friday, 12 April 2013

Бууцай, рикоттотой равиоли (Spinach ricotto ravioli)


Орц: 6 порц

Шанзанд:

* 450 гр бууцай
* 450 гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 1 ш өндөг
* 115 гр пармежан бяслаг (parmigiano reggiano)
* давс, перц
* чимх натмег (nutmeg)

Гуриланд:

* 3 стакан гурил
* 4 ш өндөг
* 1 амны халбага чидун жимсний тос extra (virgin olive oil)

Сүүмсэнд:

* 100 гр масло
* 10 шар дэр навч (sage leaves)
* 100 гр пармежан бяслаг (parmigiano cheese)

Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа багахан давстай усанд хийн буцалгаж болгоно. Болгосон бууцайгаа шүүгээд базаж илүүдэл усыг гаргана. Шүүсэн бууцайгаа жижиглэн хэрчинэ.
  2. Бууцайгаа томхон саванд байрлуулаад шүүсэн рикотто бяслаг, өндөг, пармежан бяслагаа хийгээд давс, перц, чимх натмегээр амтлана.
  3. Гурилныхаа бүх орцыг холин гоймонгийн зуурмаг бэлтгэнэ.
  4. Зуурсан гурилаа хоёр хуваагаад нэгийг нь багахан гурил цацсан тавцан дээр гарган илдэнэ. Нөгөө талыг мөн адил нимгэлэн илдээд (илдэх хоорондоо илдсэн гоймонгийн гурилаа хатаахгүйн тулд чийгтэй алчуураар хучиж өгнө) нэг гурилан дээр өөр хооронд нь 5см зайтайгаар бэлтгэсэн шанзнаасаа 1 амттаны халбагагыг байрлуулна. Үлдсэн илдүүр гурилаараа хучаад гурилнуудаа хооронд нь наан равиолинуудаа хэвлэнэ.
  5. Томхон хайруулын тавганд маслоо хайлуулна. Нимгэлэн хэрчсэн шар дэр навчаа нэмнэ.
  6. Багахан давстай ус буцалгаад бэлтгэсэн равиолинуудаа нэмнэ. Зөөлөн хутгаж равиолинуудаа al dente болгоод маслотой хайруулын таваг руугаа шүүн хийнэ. Зөөлөн хутгаж равиоли бүрийг маслоор бүрээд бяслагаа нэмж хутган нийцүүлээд таваглан халуунаар нь сервислэнэ.
Эх сувалж

No comments: