Орц:
* 1 стакан рикотто бяслаг (ricotta cheese)
* 1/2 стакан хулууны нухаш (pumpkin puree)
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага нунтаг натмег (ground nutmeg)
* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/4 стакан улаан лоолийн паст
* 1 амны халбага чидун жимсний тос (olive oil)
* 2 ш өндөг
* 2 амны халбага ус
Бэлтгэх нь:
- Бяслаг, хулууны нухаш, 1/2 амттаны халбага давс, натмегээ холиж шанз бэлтгэнэ.
- Гурил 1/2 амттаны халбага давсаа томхон саванд холино. Улаан лоолийн паст, тос, өндгөө сайтар хутгаж нийцүүлнэ. Гурилныхаа голд нь нүх гаргаад хутгаж нийцүүлсэн паст өндөгний бэлдмэлээ хийнэ. Гурилаа зуурна. Гурил хэт хатуу байвал 2 хүртэл амны халбага ус нэмж нийцүүлнэ.
- Багахан хуурай гурил цацсан даавуун алчуур дээр равиолиний гурилаа гаргаад нийцтэл нь 5 орчим минут нухна. Нухсан гурилаа даавуун алчуураар хучаад 5 минут амраан эвлүүлнэ. Амраасан гурилаа 4 тэнцүү хуваана. Зуурмаг бүрийг нэг нэгээр нь гарган 30x25 см хэмжээтэй илдэнэ. Ажиллах явцдаа илдсэн гурилуудаа хатаахгүйн тулд чийгтэй даавуун алчуураар хучина.
- Нэг гурил дээр 1 амттаны халбага шанзыг шанз бүрийн хооронд 3.5 см зайтай байхаар 2 эгнээ байрлуулна. Шанзгүй хэсгүүдээр багс ашиглан усаар норгоно. Хоёр дахь илдүүр гурилаа гаргаж ирэн хучаад шанзгүй хэсгүүдээр хуруугаараа дарж наана. Жигнэмэг хэвлэгчээр равиолинуудаа хэвлээд ирмэгийг сэрээгээр сайтар дарж сайтар наана.
- Ингэж бэлтгэсэн равиолигоо даавуун алчуур дээр өрж тавиад голд нь нэг эргүүлэн 30 минут хатаана.
- Давстай буцалж буй усанд равиолигоо хийгээд болтол чанаад шүүн гаргаад сервислэнэ.
No comments:
Post a Comment