Saturday, 6 April 2013

Сицил маягаар бэлтгэсэн рикотто чийзкэк (Ricotto cheesecake)




* 910 гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 2/3 стакан сахар
* 1/3 стакан гурил
* 6 ш өндөг
* 1/4 амттаны халбага нунтаг (cinnamon)
* 2 амттаны халбага жүржийн үрсэн хальс (orange zest)
* 2 амттаны халбага ваниллин охь (vanilla extract)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 150 градуст халаана. 24 см дудугул суурь нь салдаг хэвийг ( springform pan) маслодаад гурилдаж бэлтгэнэ.
  2. Бяслагаа томхон саванд хийн хутгаж нийцүүлнэ. Сахар гурилаа хутгаж нийцүүлсэн бяслаг руугаа нэмж нийцүүлнэ.
  3. Өндгөө нэг нэгээр нэмэн нийцүүлнэ. Ваниллины охь, синнамон, жүржийн үрсэн хальс, давсаа нэмж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослоод гурилдаж бэлтгэсэн хэвэндээ хийнэ.
  4. Халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 1 1/4-1 1/2 цаг шарна. Шаргалтаж болсон чийзкэкээ гаргаж хэрээсэн төмөр дээр тавин хөргөөд хэвнээс нь гаргаад зүсэн сервислэнэ.
Эх сурвалж

No comments: