Thursday, 18 April 2013

Шоколадтай маффин



Орц: 12 ш маффин

* 1/2 стакан (113 гр) масло, хайлуулаад хөргөсөн
* 2 ш өндөг
* 1 стакан сүү эсвэл крем
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан гурил
* 2/3 стакан нунтаг сахар
* 1 амны халбага хөөлгөгш нунтаг
* 1/2 амттанъ халбага давс
* 1 стакан (170 гр) сүүтэй шоколад

Дээр нь:

* 1 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/2 амттаны халбага синнамон

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана. Зуухны голд тавцан байрлуулна. Маффингийн 12 хэвийг тослож эсвэл тостойцаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Томхон саванд өндөг, сүү, ваниллины охио холино. Өөр нэг саванд гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа холино. Шоколадаа нэмж нийцүүлнэ. Модон эсвэл резинэн халбагаар хуурай, шингэн орцуудаа маслын хамтаар нэмээд холиж нийцүүлнэ.
  3. Тослож бэлтгэсэн маффингийн хэвэндээ бэлтгэсэн зуурмагаа тэнцүү хуваан хийнэ. Өөр нэг жижиг саванд сахар, синнамоныг холиод хэвэнд хийсэн зуурмаг дээрээ тэнцүү хэмжээтэй тараан цацна.
  4. Халаасан зуухандаа хийн маффинг болж шаргалттал 18-20 минут шарж болгооод хэрээсэн төмрөн тавцан дээр гарган 5 минут хөргөөд хэвнэс нь гарган халуун бүлээс эсвэл хүйтнээр нь сервислэн.
Эх сурвалж

No comments: