Tuesday 9 April 2013

Pithivier


Oрц:

Pithivier-т:

* 1/2 орц алмондны крем (Almond Cream), жор нь доор
* Мянган давхар гурил (Puff pastry)

Өндгөн түрхлэгт:

* 2 том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү

Өнгөлгөөнд (Glaze):

* 1/4 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1 1/2 амны халбага ус
Бэлтгэх нь:

  1. Алмонд кремээ доорх зааврын дагуу бэлтгээд крем шахдаг уутанд хийнэ.
  2. Бэлэн авсан гурилаа хоёр хувааж бэлтгэнэ. Нэг бүрийг 21 см дугуй (3 мм зузаантай) болгон илдэнэ. Нэг илдүүр гурилаа тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад крем шахдаг торон дотрох алмондны кремнээсээ 2.5 см өндөртэй 13 см диаметртэй крем цагиргалуулан шахна.
  3. Өндөгний шар, өндөг, сүүгээ холин өндгөн түрхлэг бэлтгэнэ. Алмондны кремгүй захын хэсгээр багсны тусламжтайгаар өндгөний түрхлэгээсээ түрхээд нөгөө дугуйгаа дээр нь тааруулан давхарлан тавина. Өндөг түрхсэн ирмэгээр зөөлөн дарж наана. Хутга эсвэл сэрээ ашиглан дээрх хээг гаргаад хурц хутга ашиглан голд нь 1 см цоолон шарах явцад агаар гарах боломж олгоно.
  4. Тавцан дээр тавьсан pithivier-ээ гялгар уутаар ороон хөргөгчинд хийн цаг амраана. Хүсвэл агаар орхооргүй сайтар ороогоод 2хүртэл долоо хоногоор хөлдөөж болно. Хөлдөөсөн тохиолдолд хөлдөөсөн pithivier-ээ шарахаасаа өмнө хөргөгчинд гэсгээнэ.
  5. Зуухаа 175 халаагаад тавцантай pithivier-ээ хийн шаргалтаж болтол нь ойролцоогоор 20 минут шарна. 20 минутын эцэст зуухныхаа галаа багасган 20 градус дээр тохируулана.
  6. Эрдэнэшишийн сиропоо устайгаа холиод зууханд болж буй pithivier-дээ түрхэн өнгөлөөд галыг нь багасган тохируулсан зуухандаа хийн сайтар хөөтөл нь дахин 15 минут шарна. Болгосон pithivier-ээ гаргаж ирээд хэрээсэн тавцан дээр хөргөнө. Халуун бүлээнээр нь хөрөө шиг иртэй хутгаар зүсэн сервислэнэ.
Almond Cream:

Алмондны гурил (almond flour): 1 3/4 стакан

* 1 стакан (125 гр) зорж нимгэлэн хэрчсэн алмонд самар (slivered almonds)
* 1/2 стакан + 2 амны халбага нунтаг сахар
* 1/4 стакан гурил
* 1/2 стакан + 1 амны халбага масло, өрөөний темпратурт
* 1 ш том өндөг
Бэлтгэх нь:
  1. Алмондны гурил бэлнээр худалдаж авч болдог бөгөөд гурилтай бол мөн 1 стаканыг хэрэглэнэ. Бүхэл эсвэл зорсон алмонд хэрэглэх бол гал тогооны роботонд сахарын хамт хийн роботоо ажиллуулж (pulse буюу богино богино хугацаагаар, роботны хутгийг халаалгүйгээр) нунтаглана.
  2. Бэлтгэсэн алмондны гурилаа гурил, өндөг, маслотойгоо холиж нийцүүлнэ.

2 comments:

Aamregled said...

энэ хэвийг яаж ийм гоё гаргав

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Youtubed nerii ni shiveed haigaad uzeerei