Sunday, 12 May 2013

Рикотто бууцайгаар шанзалсан тахианы цээж


Орц: 4 порц

* 280 гр хөлдөөсөн бууцай, гэсгээгээд жижиглэн хэрчсэн (spinach)
* 1/2 стакан рикотто бяслаг (ricotta cheese)
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* давс
* хар перц
* 4 ш тахианы цээжний цул мах (нэг бүр нь ойролцоогоор 340 гр), арьсгүй

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Гэсгээсэн бууцайгаа шүүгээд томхон саванд хийгээд рикотто, сармис 1 амттаны халбага давс, 1/4 амттаны халбага перцтэйгээ холиж нийцүүлнэ.
  3. Тахианыхаа махыг тавцан дээр тавиад тахианы голоор уртааш нь зүснэ. Голд нь бэлтгэсэн шанзаасаа багаханг тараан байрлуулна. Тослосон тавцан дээр шанзалсан тахиануудаа өрөөд давс, перцээр амтлаад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 25-30 минут шарна.
Эх сурвалж

No comments: