Tuesday 14 May 2013

Халгайн зутан шөл

Орц

* 450 гр хайлгай
* 2 амттаны халбага давс
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш цагаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/4 стакан басмати будаа
* 4 стакан тахианы тунгалаг шөл
* давс, перц

Бэлтгэх нь
  1. Томхон саванд 2 халбага давстай ус буцалгана. Буцалсан усандаа халгайгаа хийн 1-2 минут буцалгана. Халгайгаа шүүгээд хүйтэн усаар зайлаад илүүдэл ишийг нь авч хаяад жижиглэн хэрчинэ..
  2.  Тосоо халаагаад сонгиноо хийнэ. 5 минут хуурч болгоно.Будаа, тунгалаг шөл, халгайгаа хийн буцалгаад таглан галаа зөллөж будаагаа болтол 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Болсон шөлөө блендэрдээд таваглаад сервислэнэ. 
Эх сурвалж

No comments: