Thursday, 16 May 2013

Гүзээлзгэнэ алмондтой тарт



Орц: 10 порц


Сууринд:

* 36 ш зөгийн балтай кракер (honey graham crackers)
* 2 амны халбага сахар
* 2 амны халбага масло, хайлуулсан
* 4 амттаны халбага ус
* Cooking spray

Шанз:

* 2/3 стакан крем бяслаг (light cream cheese)
* 1/4 стакан сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1/4 амттаны халбага алмондны охь (almond extract)

Дээр нь:

* 6 стакан жижигхэн гүзээлзгэнэ, угаагаад хоёр хуваасан
* 2/3 стакан сахар
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1 амны халбага нимбэгний шүүс (lemon juice)
*2 амны халбага хэрчсэн бүйлс самар (almonds), хуурсан

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халаана.
  2. Жигнэмэгээ роботонд хийн үйрүүлнэ. 2 амны халбага сахар, масло, усаа нэмж нийцүүлнэ. 22 см тослосон хэвэнд үйрүүлсэн жигнэмэгээ захын хэсгээр 2 см орчим гол руугаа нимгэрсэн байдалтай байхаар жигд тараагаад халаасан зуухандаа хийн сууриа шаргалтаж болтол ойролцоогоор 10 минут шарна.
  3. Шанзыг бэлтгэхийн тулд бяслагаа сахартайгаа холино. Охиодуу нэмж нийцүүлээд бэлтгэсэн сууриндаа хийн жигд тараана.
  4. 2 стакан гүзээлзгэнээ роботонд хийгээд гүзээлзгэний нухаш бэлтгэнэ. Бэлтгэсэн гүзээлзгэний нухашаа 2/3 стакан сахар, эрдэнэшишийн цардуултайгаа холиод дунд зэргийн хэмжээтэй саванд хийн хутгангаа буцалгана. Галаа багасгаад 1 минут буцалган өтгөрүүлнэ. Ингэж бэлтгэсэн glaze-ээ хааяа хааяа хутган хөргөнө.
  5. Үлдсэн 4 стакан гүзээлзгэнэ дээрээ нимбэгний шүүсээ нэмж холиод бэлтгэсэн тартан дээрээ босоогоор нь өрнө. Бэлтгэсэн гүзээлзгэний нухаштай glaze-нийхээ талыг өрсөн гүзээлзгэнэ дээрээ жигд тараан асгаад, самараа цацаад, тартаа хөргөгчинд хийн 3 цаг амраагаад зүсэн сервислэнэ.
Эх сурвалж

No comments: