Орц:
* 3 амны халбага масло
* 750 гр шоон хэлбэртэй хэрчсэн үхрийн цул мах
* 1 ш сонгино
* 1 ш лууван
* 2 ш төмс
* 200 гр мөөг
* давс
* хар перц
Крепэнд:
* 3 ш өндөг
* 2 стакан сүү
* 2 стакан гурил
* ургамалын тос
Дээр нь:
* 8 зүсэм кашар бяслаг (kaşar peyniri)
* 2 ш улаан лооль
* 6 ш ногоон чинжүү
Бэлтгэх нь:
- Маслоо хайлуулаад арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж хэсэг хуурна. Махаа нэмээд шүүсгүй болтол хуурна.
- Луувангаа цагиргалан хэрчинэ. Хуурч буй махан дээрээ нэмээд 3 минут хуурна.
- Төмсөө хэмжээнээс нь хамааран хоёроос дөрөв хуваасан мөөгтэйгөө нэмнэ. Давс перцээр амтлаад багахан ус нэмэн төмс ногоог болж зөөлөртөл хуурна.
- Крепний гурил сүү өндөг давс тосоо холиж нийцүүлнэ. Наалддаггүй хайруулын тавгийг багахан тосоор тослоно. Зуурмагнаасаа 1 стаканыг халаасан хайруулын тавгандаа хийн хоёр талыг шаргалтаж шарлахаар гаргаад шөлтөй хоолны аяганд голлуулан илүү гарсан ирмэгүүдийг хажуугаар нь унжуулан байрлуулна.
- Бэлтгэсэн махтай бэлдмэлээсээ цоорхойтой халбагаар авч аягандаа байрлуулсан креп рүүгээ халбагадаж хийгээд унжсан крепүүдийг давхарлан ороож богц үүсгээд багахан тослосон тавцан руу ороож бэлтгэсэн кебабаа аягатай нь хөмрөн тавцан руу шилжүүлнэ.
- Бүх кебабийг энэ маягаар бэлтгэсэний дараа нэг бүр дээр нэг нэг зүсэм бяслаг байрлуулаад махнаас үлдсэн шүүсийг мөн хэв руу хийгээд 200 градуст халаасан зууханд хийн бяслагийг хайлж шаргалттал 5 минут шараад кебаб бүр дээр нэг нэг зүсэм улаан лооль болон чинжүү байлуулаад таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment