Saturday, 18 May 2013

Давжаа улаан лоольтой тост



Орц: 4 порц

* 450 гр томхон давжаа улаан лооль ( large cherry tomatoes 24ш)
* 1/4 стакан чидун жимсний тос
* 2 амны халбага шинэхэн oregano навч эсвэл 2 амттаны халбага хатаасан oregano
* шинэхэн бяцалсан хар перц
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 8 зүсэм талх (sourdough bread)
* 2 хумс сармис, арилгаад уртааш нь хоёр хуваасан

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 135 градуст халаана. Улаан лоолио тавцан дээр өрнө. Тал тосоо улаан лоолин дээрээ тараан асгаад oregano-гоо цацна. Дээр нь багахан хар перц нунтаглан цацаад халаасан зуухандаа хийн улаан лоолио 40 минут шарна.
  2. Талхаа тавцан дээр тавиад ил гал дээр тохируулаад талхныхаа хоёр талыг шаргалтаж шарагдтал шарна.
  3. Шарсан талхнуудыхаа нэг тал дээр арилгасан сармисаа үрээд үлдсэн тос 1/2 амттаны халбага давсаа цацаад шарсан улаан лоолио талхан дээрээ тавин сервислэнэ.
Эх сурвалж

No comments: