Monday, 27 May 2013

Шоколадтай сорбе


Орц: 6 порц

* 2 1/2 стакан ус
* 1 1/4 стакан сахар
* 1/2 стакан какао (unsweetened cocoa)
* 85 гр шоколад (bittersweet chocolate), жижиглэн хэрчсэн
* 2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)

Бэлтгэх нь:
  1. Усаа дунд зэргийн гал дээр тавиж халаана. Сахар, какаогоо нэмээд галаа багасган байнга хутган 5 минут буцалгана. Бэлдмэлээ гал дээрээс аваад шоколад болон ваниллинаа нэмээд хутган хайлуулаад таглан хөргөнө.
  2. Бэлдмэлээ зайрмагний машинд хийн зааврын дагуу хөргөн сорбе болгоод цаг орчим хөлдөөгөөд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: