Monday, 8 July 2013

Крем бяслагтай фростинтой гадилтай бялуу

Орц:

* 1 1/2 стакан нухсан гадил жимс
* 2 амттаны халбага нимбэгний шүүс
* 3 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 3/4 стакан масло, зөөлрүүлсэн
* 2 1/8 стакан сахар
* 3 ш том өндөг
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 1/2 стакан buttermilk

Frosting

* 1/2 стакан масло, өрөөний төмпратурт
* 225 гр крем бяслаг (cream cheese), зөөлрүүлсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 3 1/2 стакан нунтаг сахар (icing sugar)
*  хэрчсэн хушига, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 135 градуст халаана. 22.8х33 см хэв маслодоод хуурай гурил цацаж бэлтгэнэ.
  2. Жижиг саванд банана, нимбэгний шүүсээ холино.
  3. томхон саванд масло сахараа хийн цайртал нь хутгана. Өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлнэ. Ваниллинаа нэмж нийцүүлнэ.
  4. Гурилаа давс содатайгаа холино. 
  5. 3 номерт бэлтгэсэн бэлдмэл дээр нэг гурил нэг buttermilk маягаар сөөлжлүүлэн нэмж нийцүүлнэ.
  6.  Гадилаа нэмж нийцүүлнэ. Тослож бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа хийгээд халаасан зуухандаа хийн болж шаргалттал нь цаг орчим жигнэнэ.
  7. Болсон кексээ зуухнаасаа гаргаад шууд хөлдөөгчинд хийн 45 минут байлгана. Ингэснээр кекс маань их чийглэг зөөлөн болно.
  8. Фростингийхоо масло, крем бяслагийг нийцүүлнэ. Ваниллины охио нэмнэ. Нунтаг сахараа нэмээд бага хурд дээр нийцүүлээд хурдыг нь нэмэн жигдэртэл нь хутгана.
  9. Болсон кремээ хөргөсөн кексэн дээрээ жигд тараан түрхээд хэрчсэн хушигаар чимэглэн сервислэнэ.

Эх сурвалж

No comments: