Орц: нэг ш 20-23 см диаметртэй давхар бялуу
Кексэнд:
*4 ш том өндөг, өрөөний темпратурт
* ¼ стакан (60мл) ургамалын тос
* ¾ стакан (180мл) хайлуулсан бор масло эсвэл ургамалын тос
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан (280 гр) гурил
* 2 стакан (400 гр) сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking soda)
* 1 амттаны халбага синнамон
* чимх нунтаг натме мөн хадаасан цэцэг (nutmeg, cloves)
* 1 амттаны халбааг давс
* 4 стакан (375гр) үрсэн лууван
* 1/2 стакан (60гр) хатаасан шар үзэм
Фростин:
* 450 гр крем бяслаг, өрөөний темпратурт (cream cheese)
* 110 гр масло, өрөөний темпратурт
* 2-3 стакан нунтаг сахар (240-360гр), шигшсэн
* хэдэн дусал ваниллины охь
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. Хоёр хэвнийхээ ёроолд бөөрөнхийлөн тайрсан тостой цаас дэвсээд хажуу талыг маслодоод гурилдаж бэлтгэнэ.
- Гурил, сахар, амтлагчууд, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ. Нэг саванд өндгөө хийгээд цахилгаан холигчоор хутгаж цайвал цагаан болж өтгөртөл хутгана. Өндгөө хутгангаа тос, масло, ваниллины охио бага багаар нэмж нийцүүлнэ.
- Гурилаа өндөгний тосны бэлдмэл рүүгээ нэмж нийцүүлээд эцэст нь үзэм, луувангаа нэмнэ.
- Зуурмагаа хоёр хэвэндээ хувааж хийгээд халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол 30-35 минут шараад гаргаад кремээ түрххээсээ өмнө хөргөнө.
- Кремээ хийхдээ бяслаг масло хоёроо нийцтэл нь хутгана. Нунтаг сахараа бага багаар нэмээд хөөсөрч гялалзсан өнгөтөй болтол хутгаад ваниллинаа нэмж нийцүүлнэ. Бэлдсэн кремээрээ бялуугаа чимэглээд сервислэхэд бэлэн болно.
No comments:
Post a Comment