Орц: 4 порц
* 3 стакан тахианы тунгалаг шөл
* 1 стакан гүзээлзгэнэ угаагаад ишийг авсан
* 2 амны халбага масло
* 1 стакан будаа (arborio rice)
* 1⁄4 стакан цагаан дарс
* 3⁄4 стакан үрсэн пармежан бяслаг (parmigiano-reggiano)
* давс, перц
Бэлтгэх нь:
- Тахианы тунгалаг шөлөө буцалгана. Гүзээлзгэнээ нэмээд 30 секунд байлгана. Гүзээлзгэнээ шүүж аваад блендэрдэж нухаш болгоно. Тахианы тунгалаг шөлөө гал дээрээс авна.
- Томхон хайруулын тавганд маслоо хайлуулна. Будаагаа нэмээд 1 минут байнга хутган хуурна. Дарсаа нэмээд ууршитал нь хуурна. Дарсаа ууршихаар шөлнөөсөө нэг удаад 1⁄2 стаканаар будаа руугаа нэмэн нэмэх бүрдээ шөлийг ширгэтэл хутгаад дахин тал стаканыг нэмнэ. Энэ маягаар бүх шөлийг дуусч будааг болтол 25 орчим минут хуураад ризоттогоо гал дээрээс авна.
- Гүзээлзгэний нухаш бяслагаа нэмж нийцүүлээд давс перцээр амтлаад таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment