Орц:
* 10-12 ш хар чавга
* 1 ш өндөг
* 1 стакан кексний гурил эсвэл 1 стакан гурил + 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага сахар
* 1/4 амтаны халбага давс
* 60 гр масло, жижиг дөрвөлжин болгож хэрчсэн
* 6 амны халбага сүү
* 1 /2 амттаны халбага ваниллины охь
Дээр нь:
* 40 гр масло эсвэл маргарин, хайлуулсан
* 1/2 стакан сахар
* 1/2 амттаны халбага синнамон
Бэлтгэх нь:
- Зухаа 200 градуст халаана. Хэрэглэх хэвээ тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
- Гурил, сахар, давс, жижиг дөрвөлжин болгож хэрчсэн маслоо роботонд хийн бантангийн гурил дайтай болгож бэлтгэнэ.
- Өөр нэг саванд өндөг, ваниллины охь, сүүгээ холино. Бантангийн гурил шиг ширхэгтэй болсон гурилан дээрээ нэмээд нийцүүлнэ. Тостой цаас дэвссэн тавцан дээрээ тараан суурь бэлтгэнэ.
- Үрийг нь аваад уртааш нь хоер хуваасан хар чавгануудаа босоогоор нь байрлуулна. Өөр нэг саванд дээр нь цацах сахар, синнамоноо холиод чавганууд дээрээ жигд тараан цацаж бэлтгэнэ. Хайлуулсан маслоо мөн онцгойлон чавганууд дээрээ хуваан асгаад халаасан зуухандаа хийн 40 минут шарна. Ингэж бэлтгэсэн тартыг бүлээнээр нь зүсэн сервислэнэ.
No comments:
Post a Comment