Friday, 12 July 2013

Шоколадтай зайрмаг

Орц

* 1 стакан сүү
* 1 стакан крем
* 110 гр хар шоколад, талыг нь үрж үлдсэн талыг нь хэрчиж бэлтгэсэн
* 1/3 стакан нэмэх нь 2 амны халбага какао
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан сахар
* 5 ш өндөгний шар

Бэлтгэх нь
  1. Томхон саванд хүйтэн усанд мөс хийж бэлтгэнэ.
  2. Өөр нэг саванд ус хийн буцалгана.
  3. Өөр нэг саванд сүү, крем, какаогоо холино. Энэ бэлдмэлээ дунд зэргийн гал дээр тавиад хэрчсэн шоколадаа (55 гр) нэмнэ.
  4.  Өөр нэг саванд өндөгний шараа сахартайгаа (төмөр саванд) цайрч нийцтэл нь хутгана.
  5. Халаасан сүүнийхээ бэлдмэлийг хутгаж цайруулсан өндөгний шар сахарын холимог руугаа хутгангаа бага багаар нэмж нийцүүлнэ. 
  6. Дээрх бэлдмэлээ буцалж буй устай саван дээрээ суулган 77 градуст хүртэл хутган халаана. 
  7. Зайрмагны бэлдмэл халаад өтгөрөөр савтай нь авч мөстэй усан дээр мөн савтай нь суулган мөн хутгангаа хөргөнө. Ваниллины охио нэмж нийцүүлээд хөргөгчинд хийн 3 цаг байлгана.  
  8. Хөргөсөн бэлдмэлээ зайрмагны машинд хийн машиныг зааврын дагуу ажиллуулна. Гаргахаасаа 2-3 минутын өмнө үрсэн шоколадаа нэмнэ. Бэлэн болсон зайрмагаа гүехэн таглаатай хуванцар саванд хийн хөлдөөгчинд хийн 5 цаг байлгаад сервислэнэ. 
* Зайрмагны машингүй тохиолдолд хөлдөөгчинд хийн 1 цаг орчим байлгаад гаргаж ирэн цахилгаан холигчоор микдердэнэ. Энэ процессийг дахин 1-2 давтаад бэлэн болсон зайрмагаа хөлдөөгчинд хийн мөн хамгийн багадаа 5 цаг хөлдөөгөөд хэрэглэж болно.

No comments: