Thursday 7 January 2010

Сахараар бүрсэн хушига


Орц:

* 1 1/2 стакан хушига
* 1/2 стакан сахар
* 1/2 амттаны халбага давс (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Хушигаа тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр нэг эгнээ тарааж өгнө.
  2. 175 градуст халаасан зууханд хийж шаргалттал нь 5 минут орчим хуурна.
  3. Сахараа жижиг саванд хийн хайрлуулна.
  4. Хуурсан хушигаа нэмээд хушига бүрийг сахараар бүрж хутган нийцүүлнэ.
  5. Сахараар бүрсэн хушигаа буцаан тостой цаасан дээрээ тараан тавиад давсаа дээр нь цацна.

6 comments:

Jagaa said...

Питца хийх заавар тавьж өгөөрэй. плийз

unpleasant said...

TUN buteelch ohin bn !!!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Питца гэж пизза юу. Хэд хэдэн жор байгаа хайлтын хэсгээс хайгаад үзээрэй Жагаа...

Баяраллаа unpleasant-ээ

Anonymous said...

doughnut gedeg boov yaaj hiih zaavar bna uu.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Яг одоо байхгүй байна хүсвэл хэсэг судалж байгаа хэд хоногоос оруулж өгье...

Anonymous said...

hey tegvel ih bayarlana shuu.