Monday, 11 January 2010

Хүрэн манжингийн салат


Орц:

* 3 ш том хүрэн манжин
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/3 стакан алмонд эсвэл хушига
* 1/4 стакан майонез
* давс, перц

Бэлтгэх нь:

  1. Хүрэн манжингаа хальслалгүйгээр томхон саванд хийгээд манжингуудаа давахуйц ус нэмэн давс нэмж буцалгаад манжингаа болж зөөлөртөл 20-30 минут чанана.
  2. Болсон манжингаа хөргөөд арилгана.
  3. Арилгаж бэлтгэсэн манжингаа нарийхан хэрчиж бэлтгэнэ. Сармис, самараа нэмээд майонезээрээ амтлана. Давс, перц нэмээд нийцүүлж хутгаад таваглан сервислэнэ.

3 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Алмон хушига хийлгүй идэхээр ч гэсэн гоё болдгийм, туршаад үзээрэй хүмүүсээ.

The art of happiness said...

туршиад хэлнээ. Таалагдав уншиад.
Талархав.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@The art of happiness, амжилт :D