Орц: 24 жигнэмэг
*1/4 стакан гурил
* 1.5 амттаны халбага хүнсний сода
* нэг чимх давс
* 2 + 2/3 стакан (225 гр) овъёос
* 90гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан цагаан сахар
* 1/4 стакан бор сахар
* 2 ш том өндөг
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан (300 гр) газрын самрын нухаш
* 200 гр хар шоколад томхон хэрчиж бэлтгэсэн нэмэх нь 30 гр шоколад
Бэлтгэх нь:
- Томхон саванд гурил, сода, давсаа холино. Овъёосоонэмж нийцүүлнэ.
- Маслоо зөөлөрч цайртал нь 2-3 минут цахилгаан холигчоор хутгана.
- Сахарнуудаа нэмээд нийцтэлнь мөн 2-3 минут хутгана.
- Өндөгнүүдээ масло сахарын бэлдмэл рүү нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлнэ.
- Ваниллины охио нэмээд нийцүүлнэ.
- Эцэст нь газрын самрын нухашаа нэмээд нийцтэл нь хутгана.
- Шингэн орцуудаа хутгангаа хуурай орцоо бага багаар нэмж нийцүүлнэ. Шоколад, самараа нэмээд модон халбагаар нийцүүлэн хутгаад гялгар уутаар таглан хөргөгчинд хийн хамгийн багадаа 5 цаг амраана.
- Зуухаа 190 градуст халааж бэлтгэнэ.
- Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 5 см зайтай бэлдмэлээсээ 2 амны халбага тавиад зуухандаа хийнэ.
- Жигнэмэгүүдээ шаргалтаж болтол нь 12-14 минут шарна.
- Жигнэмэгээ халуун дээр нь хэрэглэх бол 30 гр шоколадаа шигтгэж өгнө.
2 comments:
nileen byaluurax ym shig sanagdad bxiim xexe
Хүсвэл сахарны хэмжээг багасгаад туршаад үзэхгүй юу
Post a Comment