Sunday 10 January 2010

Донат (doughnuts)


Орц:

* 1 1/2 стакан сүү
* 1/3 стакан shortening, масло эсвэл маргаринаар орлуулж болно
* 2 уут эсгэгч (instant yeast)
* 1/3 стакан бүлээн ус
* 2 ш өндөг
* 1/4 cтакан сахар
* 1 1/2 амттаны халбага давс
* 1 амттаны халбага шинэхэн үрсэн натмег (nutmeg)
* 5 стакан гурил
* ургамалын тос, шарахад

Бэлтгэх нь:
  1. Сүүгээ жижиг саванд хийн халаана. Маслоо нэгэн саванд хийгээд халаасан сүүгээ нэмж хайлуулна.
  2. Өөр нэг саванд дрожжоо хийгээд бүлээн усаа нэмж нийцүүлээд 5 орчим минут амраана. Иссэн дрожж дээрээ сүүний бэлдмэл, өндөг, сахар, давс, натмег, тал гурилаа нэмээд зуурна. Бүх орц нийцэхээр үлдсэн гурилаа нэмээд сайтар нухаж гарт наалддаггүй болгоно. Бэлэн болсон зуурмагаа тослож бэлтгэсэн томхон саванд хийгээд гялгар уутаар хучаад бүлээн газар тавиж цаг орчим хөөлгөнө.
  3. Сайтар гурилдсан тавцан дээр гурилаа гаргаад хушиганы дайтай таслаад хэлбэрт оруулна. Хуурай гурил цацсан тавцан дээр хэлбэрт оруулж бэлтгэсэн донатуудаа байрлуулаад цэвэрхэн алчуураар хучиж дахин 30 минут хөөлгөнө.
  4. Тосоо томхон саванд халаагаад донатуудаа нэг удаад 3-4 ш тал бүрийг нь шаргалтаж болтол 1 минут шараад гаргаад хэрээсэн төмрөн тавцан дээр байрлуулан хөргөөд сервислэнэ.

Эх сурвалж

3 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Anonymous2н хүсэлтээр донатны жор орууллаа. Сахарын уусмалаар өнгөлсөн шоколатай кремтэй гээд олон төрөл байдаг юм билээ.. Тэгж байгаад өөр төрлийн донатууд оруулнаа..

Anonymous said...

hi bayarlalaa.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous зүгээрээ, өөр хүсэх жор байвал хүсээрэй. Чадах өинээгээрээ туслахыг хичээнээ..