Tuesday 8 February 2011

Шоколадаар бүрж ногоон самараар чимэглэсэн зөөлөн чихэр


Орц:

* 1 уут зөөлөн чихэр(marshmallows)
* 200 гр хар шоколад
* 1 амны халбага ургамалын тос
* 30 гр писташио (pistachios), хуураад жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:

  1. Шоколадаа нэг саванд хийгээд, буцалж буй багахан устай өөр нэгэн саван дээр суулган хайлуулна.
  2. Шоколадаа хайлахаар тосоо нэмж нийцүүлээд хэсэг хөргөнө.
  3. Писташиогоо тосгүй хайруулын тавганд хийн хэсэг хуурна. Тавцан дээр тавиаджижиглэн хэрчинэ.
  4. Зөөлөн чихрүүдээ нэг нэгээр нь шоколаданд дүрж шоколадаар бүрээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр тавин царцаана.
  5. Шоколад царцаж хатуурахаас өмнө шоколадаар бүрсэн зөөлөн чихэр дээрээ жижиглэн хэрчсэн писташиогоо цацаж өгнө.
Эх сурвалж

No comments: