Thursday 24 February 2011

Улаан буудайн гурилтай поача (Kepekli Poğaçası)


Oрц: 15 ш

* 2 стакан гурил
* 1 стакан улаан буудайн гурил (whole-wheat flour)
* 1 ш өндөгний цагаан, шарыг нь салган дээр нь түрхэж хэрэглэнэ
* 1 амны халбага сахар
* 1 амттаны халбага овоолоостой хуурай дрожж
* 50 гр масло
* 1/3 стакан чидун жимсний тос
* 1 стакан сүү

Бэлтгэх нь:

  1. Хар цагаан гурил, давс, сахар, дрожжоо нэг саванд хийн холино. Сүү, өндөгний цагаан, маслоо хуурай орц руугаа нэмээд зуурна 5-6 минут нухна.
  2. Зуурмагаа томхон саванд хийгээд амыг нь таглан 2 цаг хөөлгөнө.
  3. Зуурмагаа сайтар гурилдсан тавцан дээр гаргаад 2-3 минут нухаад хагас см зузаантай илдэнэ.
  4. 10 см амсартай стаканаар дугуй болгож тайраад тостой цаас дэвссэн тавцан дээр өрөөд 30 минут амраан дахин хөөлгөөд өндөгний шараа хутган багсны тусламжтайгаар түрхээд 180 градуст халаасан зууханд хийн поачануудаа шаргалтаж болтол 20 орчим минут шарна.

No comments: