Friday 11 February 2011

Зөгийн бал анараар амталсан тахианы гуя



Орц: 8 порц

* 3/4 стакан зөгийн бал
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн shallots
* 1/4 стакан нимбэгний шүүс
* 1 амны халбага үрсэн нимбэгний хальс
* 2 амны халбага анарын моласес (pomegranate molasses)
* 1 амттаны халбага Worcestershire соус
* 1 амттаны халбага халуун чинжүүний соус (hot sauce)
* 6 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 16 ш тахины гуя (chicken thighs)
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1 амны халбага ус
* хүнсний зориулалттай цацдаг тос (Cooking spray)
* 1 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага хар тос

Бэлтгэх нь:

  1. Эхний 9 орцоо холиж нийцүүлээд тахиагаа хийн хөргөгчинд хийн 2 цаг амраана, амтлана.
  2. Зуухаа 220 градуст халаана. Усаа цардуултайгаа холиж нийцүүлнэ. Тахиагаа амтлагчнаасаа гаргаж аваад тахианаас үлдсэн амтлагчаа жижиг саванд хийн халаана. Усаар шингэлсэн цардуулаа халааж байгаа тахианыхаа амтлагчинд хийн 3 минут хутгангаа буцалгаж өтгөрүүлнэ.
  3. Хэрээсэн төмөрөө тослоод амтлагчнаас нь гаргасан тахиануудаа өрөөд давс, перцээр амтлаад халаасан зуухандаа хийн тахианыхаа гуяыг болтол ойролцоогоор 30 минут шарна. Шарах явцдаа тахиагаа бэлтгэсэн сүүмсээрээ 10 минут дутамд нэг удаа багсаар норгоно.

Эх сурвалж

No comments: