Sunday 20 February 2011

Шоколадтай интоортой Молтен кекс (Molten Chocolate Cakes with Cherries)



Орц:

* 450 гр таллан үрийг нь аваад хөлдөсөн интоор, гэсгээсэн (sweet cherries)
* 3/4 стакан сахар
* 1/4 стакан kirsch (тунгалаг интоорны бранди) эсвэл бранди
* 1/4 амттаны халбага нунтаг синнамон
* 2 амны халбага какао (unsweetened cocoa powder)
* 60 гр хар шоколад (bittersweet эсвэл semisweet chocolate), хэрчсэн
* 1/4 стакан масло, жижиглэн хэрчсэн
* 2 ш том өндөгний шар
* 1 ш том өндөг
* 2 амттаны хабага гурил
* нунтаг сахар, сервислэхэд
* гаа (Fresh mint), сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Гэсгээсэн интоороо ялгарсан шүүстэй нь 1/2 стакан сахар, kirsch, синнамоноо дунд зэргийн саванд хийгээд дунз зэргийн гал дээр сахарыг хайлж бэлдмэлийг өтгөртөл нь хутган ойролцоогоор 10 минут буцалгана.
  2. Цоорхой халбага ашиглан бэлтгэсэн соуснаасаа 1/4 стакан интоороо шүүн аваад тавцан дээр тавин жижиглэн хэрчинэ. (Кексэнд хэрэглэх)
  3. 2 ш 3/4 стаканы багтаамжтай ramekin-г тослож бэлтгэнэ.
  4. Өөр нэг саванд какаогоо үлдсэн 1/4 сахартайгаа холино.
  5. Жижиг саванд шоколад, маслоо хийгээд зөөлөн гал дээр тавин халаана. Шоколад масло хоёр хайлаад нийцэхээр гал дээрээс аваад какао сахарын бэлдмэлээ нэмж нийцүүлнэ. Энэхүү зуурмаг дээрээ өндөгний шар, өндөгөө нэмж нийцүүлээд шүүгээд жижиглэн хэрчсэн интоороо нэмнэ нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослосон хэвнүүддээ хуваан хийнэ.
  6. 175 радуст халаасан зууханд хийн кексний зах болтол ойролцоогоор 22 минут шарна.
  7. Энэ зуур интоорын соусаа зөөлөн гал дээр халаагаад, хэв кексний завсраар хутга гүйлгэн тавган дээр хөмөрч гаргасан кексэн дээрээ соусаа тараан асгаад сахар шигшин гаагаар чимэглээд халуун бүлээнээр нь чимэглэнэ.
Зүүлт

* Chocolate Fondant Cake/Lava cake г.м өөр өөрөөр нэрлэддэн энэхүү кексний голыг гүйцэд болгодоггүй тул задлахад дотроос нь шоколадны лава урсан гардаг.

Эх сурвалж

2 comments:

Anonymous said...

unsweetened cocoa powder хаанаас олох вэ? бусад нь ч яахав олдоод байна. Хайгаад хайгаад олдохгүймаа... Олж болох газар мэддэг хүн байвал хэлж өгөөч.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Good price mercuryd baihgui baina uu?