Sunday 13 February 2011

Бөөрөлзгөнөтэй, сахараар өнгөлсөн зүрхэн скон (Glazed Raspberry Heart Scones)


Орц: 12 scone

* 2 стакан гурил
* 1/3 стакан сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1/2 амттаны халбага давс
* 5 амны халбага масло (unsalted butter), 1 см куб хэрчсэн
* 1 стакан нэмэх нь 3 амны халбага whipping cream
* 1/3 стакан бөөрөлзгөний чанамал (raspberry jam)
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 амттаны халбага сарнайн ус (rose water), хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 205 градуст халаана.
  2. Гурил, сахар, хөөлгөгч нунтаг, давсаа томхон саванд холино. Маслоо нэмээд хуруугаараа имрэн хуурай орцтойгоо нийцүүлнэ.
  3. 1 стакан кремээ уурмаг руугаа бага багаар нэмэн зуурна.
  4. Зуурмагаа 1 см зузаантай болгож илдээд 7.5 см жигнэмэгний зүрхэн хэв ашиглан хэвлэнэ.
  5. Хуурай гурилаар үрсэн хутгаар хэвлэсэн сконуудыхаа голоор зүснэ. Скон бүрийг 1 амттаны халбага чанамалаар шанзлаад тавцан дээр өрнө. Тавцантай сконоо шаргалтаж болтол 18 минут шарна.
  6. Сахар, 3 амны халбага крем хэрэглэх бол сарнайн усаа холиж glaze бэлтгэнэ. Бэлтгэсэн glaze-ээ халуун бүлээн скон дээрээ түрхээд халуун бүлээнээр нь сервислэнэ.
Эх сурвалж

Валентиний өдрийн мэнд хүргье.

No comments: