Saturday 12 February 2011

Бөөрөлзгөнө, тарагтай мүүс кекс (Raspberry and Yogurt Mousse Cakes)



Орц:

Сууринд

* 90 гр өндөгний цагаан
* 45 гр сахар
* 75 гр алмондны гурил
* 30 гр нунтаг сахар
* 15 гр гурил
* 20 гр бөөрөлзгөний нухаш, шүүсэн

Бэлтгэх нь:

  1. Алмондны гурил, гурил, сахараа холин шигшиж бэлтгэнэ.
  2. Өндөгний цагаанаа цахилгаан холигчны саванд хийгээд хөөсөртөл нь хутгана. Сахараа нэмээд нийшүүлнэ.
  3. Хөөсрүүлсэн өндөгний бэлдмэл дээрээ гурилаа нэмээд хөөсийг буулгалгүйгээр зөөлхөн (фолд ин) хутгаж нийцүүлнэ. Бөөрөлзгөний нухашaа нэмээд мөн зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  4. 30x20 см харьцаатай тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Зуурмагаа тостой цаас дэвссэн тавцан дээрээ асгаад жигд тарааж өгнө.
  5. 175 градуст халаасан зууханд хийн шаргалж болтол 10 минут шараад гаргаж хөргөнө.
  6. Цагирган хэвнүүдээ ашиглан кекснээсээ цагиргалан тайрч аваад доор нь савхлан тайрсан тостой цаас байрлуулна. (Тостой цаасыг дээш нь цухуйлгана. Кексээ хэвнээс нь хялбар гаргах үүднээс...)

Бөөрөлзгөнөтэй мүүс (Raspberry Mousse)

Орц:

* 250 гр бөөрөлзгөний нухаш (raspberry puree), шүүсэн
* 25 гр сахар
* 2 хуудас желатин (sheet of gelatin)
* 250 мл крем (heavy cream)

Бэлтгэх нь:

  1. Кремээ хутгаж soft peaks болгоно.
  2. Желатинаа мөстэй усанд хийн 5 минут дэвтээж зөөлрүүлнэ.
  3. Бөөрөлзгөний нухашаа бүлээсгээд сахараа нэмж хайлуулна. Дэвтээсэн желатинаа базаад халаасан нухан сахарын бэлдмэл рүүгээ нэмнэ. Нийцүүлээд жоохон хөргөнө.
  4. (Fold in) Хөөсрүүлсэн крем рүүгээ хөргөсөн желатин, нухашны бэлдмээ нэмээд хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн мүүсээ крем шахдаг уутанд хийн доор нь суурь болгон тавьсан кексэн дээрээ хэвнийхээ талаар татахуйц хэмжээтэй шахаж өгнө. Мүүсээ шахсан хэвнүүдээ хөлдөөгчинд хийн бөөрөлзгөний мүүсээ царцаана.
Тарагтай мүүс (Yogurt mousse)

Орц:

* 250 мл крем (heavy cream)
* 1 ш ваниллиний буурцаг (vanilla bean)
* 50 гр сахар
* 2 хуудас желатин
* 160 гр ваниллинтай тараг

Бэлтгэх нь:

  1. Желатинаа мөстэй усанд хийн таван минут дэвтээнэ.
  2. Крем, сахар, ваниллины буурцагны үрүүдийг хутгаж хөөсрүүлэн (soft peak) биежүүлнэ.
  3. 2 амны халбага хутгаж хөөсрүүлсэн кремэнд сайтар базаж усгүй болгосон желатинаа нэмээд богино долгины зууханд хийн 10-12 секунд ажиллуулж хайлуулна.
  4. Желатинаа хутгаж хөөсрүүлсэн крем рүүгээ нэмж хөөсийг буулгалгүй хутгаж нийцүүлнэ. Хөрвөл желатин буцаад хатуурах тул хурдан хөдлөх хэрэгтэй. Таргаа нэмж нийцүүлнэ.
  5. Ингэж бэлтгэсэн тарагны мүүсээ мөн крем шахдаг уутанд хийн хөлдөөгчинд хийн хэсэг царцаасан бөөрөлзгөний мүүстэй хэвээ дүүргэн шахаад, модон халбагаад хэвийг тэгшилж бэлтгээд, буцаан хөлдөөгчинд хийн хэсэг царцааагаад хөлдүүгээр нь хэвнээс нь гарган шинэхэн эсвэл гэсгээсэн бөөрөлгөнөөр чимэглээд сервислэнэ.

No comments: