Thursday 17 February 2011

Цуулсан гахайн махтай сандвич (Pulled pork sandwich)


Орц: 12 порц

* 400 мл үхрийн тунгалаг шөл (beef broth)
* 1350 гр ясгүй гахайн хавирга (pork ribs)
* 500 гр шилтэй барбекү соус (barbeque sauce)
* 12 ш бүргерний талх

Бэлтгэх нь:
  1. Үхрийн тунгалаг шөл, гахайн махаа удаан болгогчинд (slow cooker) хийгээд удаан болгогчоо халуун дээр нь тохируулаад гахайн ялз махыг болж, цуулахад амархан болтол нь ойролцоогоор 4 цаг болгоно.
  2. Болгосон махаа гаргаж ирээд гараараа эсвэл хоёр сэрээний тусламжтайгаар цуулж эхлэнэ.
  3. Зуухаа 175 градуст халаана. Цуулсан махаа соустайгаа холиод халаасан зуухандаа хийн 30 минут шарна. Талхнууд дээрээ багахан багахан масло түрхээд нэг тавцан дээр тавин халаасан зуухандаа хийн дээд талыг нь шарж шажигнуур болгоод болгож цуулсан гахайн махнаасаа тавин сервислэнэ.

Эх сурвалж

No comments: