Thursday 10 February 2011

Зүрхэн хэлбэртэй зөөлөн (хөөсөн) чихэр


Орц:

*1/4 стакан эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/4 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 3 амны халбага желатин (gelatin)
* 1 1/2 стакан сахар
* 1 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* улаан хүнсний будаг, хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Нэг саванд нунтаг сахар, эрдэнэшишийн цардуулаа холино. 22x33 хэмжээтэй савыг тослож бэлтгэнэ. Тослосон хэвэндээ багахан цардуул, нунтаг сахарын бэлдмэл цацна.
  2. 1/2 стакан усанд желатинаа нэмнэ.
  3. Дунд зэргийн саванд сахар, эрдэнэшишийн сироп, давсаа холино. Бэлдмэлээ 125 градус хүртэл ойролцоогоор 7 орчим минут халаана. Бэлдмэлээ 125 градуст хүрж халангуут гал дээрээс аваад ажиллаж буй цахилгаан холигчинд хоёр орцоо холиж хөөсөрч цайртал нь ойролцоогоор 5 орчим минут хутгана.
  4. Ваниллины охио нэмээд хүсвэл улаан хүнсний будгаа дусал дуслаар нэмж хүссэн улаан эсвэл ягаан өнгөндөө оруулаад дахин 4 орчим минут хутгаад тослосон хэвэндээ хийн дээд талыг тэгшлээд хэвээ гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн 8 орчим цаг царцаана.
  5. Үлдсэн цардуул, нунтаг сахарнаасаа багаханг тостой цаасан дээр шигшээд хэвтэй зөөлөн чихрээ урвуулан тостой цаасан дээрээ гаргана. Үлдсэн сахар, цардуулын холимогтоо зүрхэн хэлбэртэй жигнэмэгний хэвээ дүрээд зөөлөн чихрээ хэвлэнэ. Хэвлэсэн чихрүүдээ сахар, цардуулын бэлдмэлдээ дүрээд агаар оруулдаггүй саванд 7 хүртэл хоног хадгалж болно.

Эх сурвалж

No comments: