Sunday 13 February 2011

Улаан хилэн капкек (Red Velvet cupcake)


Орц:

* 1/2 стакан масло
* 1 1/2 стакан сахар
* 2 ш өндөг
* 1 стакан buttermilk
* 30 мл хүнсний улаан будаг (red food coloring)
* 1 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 1/2 амттаны халбага хүнсний сода (baking soda)
* 1 амны халбага нэрсэн цагаан цуу (distilled white vinegar)
* 2 стакан гурил
* 1/3 стакан какао (unsweetened cocoa powder)
* 1 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 12 ш маффингийн хэвийг тослож бэлтгэнэ.
  2. Томхон саванд масло сахараа хийж хутгаж хөөсрүүлнэ. Өндөг, buttermilk, хүсний будаг, ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Өөр нэг саванд гурил, какао, хүнсний сода, давсаа холиод холигчинд байгаа шингэн орц руугаа нэмнэ. Цагаан цуугаа нэмж нийцүүлээд тослосон хэвнүүддээ тэнцүү тараан хийнэ.
  4. Халаасан зуухандаа хийн капкэкээ болтол ойролцоогоор 20-25 минут шараад гаргаж хөргөөд хүссэн frosting-гоороо чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: