Thursday, 20 September 2012

Цагаан, сүүтэй шоколадтай бровни

Орц: 16 дөрвалжин 32 гурвалжин

* 185 гр масло
* 185 гр чанар сайтай хар шоколад
* 85 гр гурил
* 40 гр какао
* 50 гр цагаан шоколад
* 50 гр сүүтэй шоколад
* 3 ш том өндөг
* 275 гр нунтаг сахар (golden caster sugar )

Бэлтгэх нь:
  1. Шоколад маслоо жижиг жижиг дөрвөлжин болгож хуваагаад нэг шилэн саванд хийнэ. Өөр нэг, шоколадтай савнаас арай жижгэвтэр саванд багахан халуун ус хийж буцалгаад, галаа зөөллөн, масло шоколадтай саваа дээр нь байрлуулан масло шоколадыг хайлж нийцтэл хааяа хааяа хутган хайлуулна. Хайлуулсан шоколадаа хөргөнө.
  2. Зуухаа 180 градуст халаана. 20 см дөрвөлжин хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
  3. Гурил какаогоо шигшиж бэлтгэнэ.
  4. Сүүтэй болон цагаан шоколадаа хутгаар жижиглэн зүсч бэлтгэнэ.
  5. Өндгөө томхон саванд хийгээд сахараа нэмнэ. Сахар өндгөө хутгаж милкшэйк дайны өтгөнтэй болтол 3-8 минут хутгана.
  6. Хутгаж хөөсрүүлсэн өндгөн дээрээ хөргөсөн шоколадаа нэмээд зөөлөн хутгаж өндөгний хөөсийг буулгалгүйгээр (fold in) нийцүүлнэ.
  7. Гурил какаоны бэлдмэлээ дахин шигшиж дээрх бэлдмэл рүүгээ жигд давхрага үүсгэн нэмээд мөн зөөлөн (fold in) хутгаж нийцүүлнэ. Жижиглэн хэрчсэн шоколадаа нэмж нийцүүлнэ.
  8. Зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээд талыг тэгшлээд хэвээ халаасан зуухныхаа голд байрлуулаад бровниг болтол 25 минут шарна. Шүдний чигчилүүр зоож үзээд болсон байвал гарган болоогүй байвал дахин 5 минут шараад зуухнаас гаргана.
  9. Бровнигоо гүйцэд хөртөл хэвэнд нь байлгаад хэвнээс нь гаргаад 4 хуваан нэг бүрийг дахин дөрвөн дөрвөлжин болгоон хүсвэл дахин гурвалжилан хуваагаад сервислэнэ.
Эх сурвалж

No comments: