* 9 ш лазанягийн гоймон (lasagne sheets)
* 1 амны халбага наранцэцгийн тос
* 1 ш сонггино, жижиглэн хэрчсэн
* 700 гр хулуу (courgettes), ойролцоогоор 6 ш, үрсэн
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 250 гр рикотто бяслаг
* 50 гр чеддар бяслаг (cheddar)
* 350 гр улаан лоолийн соус (tomato sauce for pasta )
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халаана. Давстай буцалсан халуун усанд лазанягийн гоймонгоо хийн зөөлөртөл нь 5 минут чанана. Гоймонгоо хэт болохоос хамгаалан хүйтэн усанд сойгоод хооронд нь наалдуулахгүйн тулд багахан тос түрхэж .
- Томхон хайруулын тавганд тос хийж халана. Сонгиноо нэмж 3 минут хуураад үрсэн хулуугаа нэмнэ. Хулууг болж өнгө нь цайвар ногоон болоод ирэхээр бяслагныхаа (чеддар болон рикотто) 2/3-г нэмээд давс перцээр амтлана. Улаан лоолийн соусаа өөр нэг саванд халаана.
- Томхон хэвэнд хулуу, гоймон, улаан лоолийн соус дарааллаар үелэн өрөөд хамгийн дээр нь үлдсэн бяслагаа тараан цацаад халаасан зуухныхаа хамгийн дээр байрлуулаад лазанягийн дээд талыг шаргалтаж болтол 10 шараад гаргаад зүсэж таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment