Sunday, 16 September 2012

Анчин/ нүүдэлчин маягаар бэлтгэсэн тахиа (chicken and bacon cacciatore)

Орц: 4-6 порц

* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 ш том тахиа, 1.8-2.2 кг жинтэй, 8 хэсэг болгож хуваасан
* 6 зүсэм бакон (rashers streaky bacon)
* 2 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 мөчир rosemary
* 2 x 400гр давжаа улаан лооль (plum tomatoes)
* 2 амны халбага улаан эсвэл цагаан дарсны винегар (red or white wine vinegar)
* 1 амны халбага сахар
* 500 мл тахианы тунгалаг шөл
* жижиг багц яншуй, жижиглэн хэрчсэн (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Тосоо томхон саванд хийн халаагаад тахиагаа нэмж тал бүрээр нь 5,5 минут шарж борлуулна. Борлуулсан тахиануудаа тавган дээр гаргаад галаа багасган тостой сав руугаа жижиглэн хэрчсэн гахайн махаа нэмнэ. Гахайн махаа шажигнуур болтол шараад цоорхойтой халбагаар шүүн тахиагаа гаргасан тавган дээрээ нэмнэ.
  2. Тостой сав руугаа сонгино rosemary-гаа нэмээд нэмээд сонгинийг болж зөөлөртөл 5-10 минут хуурна.
  3. Тахиа гахайн махаа улаан лооль цуу сахар тахианы тунгалаг шөл давс перцийн хамтаар нэмнэ.
  4. Буцалгаад галаа багасган таглаад тахиагаа болж зөөлөртөл 40-50 минут чанаад хэрэглэх бол яншуйга нэмээд агшаасан будаа нухсан төмстэй сервислэнэ.
Эх сурвалж

No comments: