Sunday, 9 September 2012

Залхуу, ногоотой хуурсан будаа (Fast fix fried rice)

Орц: 2 порц

* 2 амттаны халбага тос
* 1 ш өндөг, хутгасан
* 2 зүсэм bacon, хэрчсэн
* 175 гр мөөг
* 200 гр хөлдөөсөн вандуй
* 1 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* жижигхэн цагаан гаа, арилгаад үрсэн
* 2 амттаны халбага цуу
* 1 амттаны халбага сахар
* 250 гр агшаасан басмати будаа (basmati rice)

Бэлтгэх нь:
  1. Тосоо томхон хайруулын тавганд халаана. Хутгасан өндгөө нэмж 30 сек-1 минут хутган шарж болгоно.
  2. Өндгөө нэг тийш нь болгоод жижиглэн хэрчсэн гахайн махаа мөөгний хамтаар нэмж 3 минут хуурна.
  3. Вандуй, сармис, цагаан гаагаа нэмээд дахин 1 минут хуурна.
  4. Цуу сахараа нэмнэ. Галаа нэмээд будаагаа нэмнэ. Холиж нийцүүлээд халуунаар нь таваглаад хүсвэл нэмэлт цуутай сервислэнэ.
Эх сурвалж

No comments: