Tuesday, 4 September 2012

Лууван зөгийн балтай кекс

Орц:

* 1 стакан ургамалын тос
* 1 + 1/4 стакан зөгийн бал
* 3 ш өндөг
* 1 + 1/4 стакан кексний гурил
* 1 стакан гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 1 амны халбага синнамон
* 3 стакан үрсэн лууван
* 1/2 стакан нунтагласан самар


Бэлтгэх нь:
  1. Тос зөгийн балаа цахилгаан холигчоор хутган нийцүүлнэ. Энэхүү бэлдмэл рүүгээ өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгаж бэлтгэнэ.
  2. Өөр нэг саванд хуурай орцуудаа шигшиж бэлтгэнэ. Хуурай орцуудаа шингэн орцуудаа бага багаар нэмж нийцүүлнэ.
  3. Эцэст нь самар луувангаа зуурмаг руугаа нэмж нийцүүлээд зуурмагаа маслодоод гурилдсан хэвэнд хийн 175 градуст халаасан зууханд хийн кексээ болж шаргалттал шарна.

No comments: