* 3-4 ш гүйцэд боловсорсон гадил жимс, нухсан
* 1/3 стакан хайлуулсан масло
* 1 стакан сахар (3/4 стакан болгон багасгаж хэрэглэж болно)
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага хүнсний сода
* чимх давс
* 1 1/2 стакан гурил
Бэлтгэх нь:
- Зуухаа 175° гардуст халаана.
- Модон халбага ашиглан банана, маслоо холино. Сахар өндөг, ваниллины охио холиж нийцүүлнэ.
- Сода давсаа дээр нь цацаад зуурмагаа нийцүүлнэ. Эцэст нь гурилаа нэмнэ.
- Нийцүүлсэн зуурмагаа тослож гурилдсан талхны хэвэнд хийгээд халаасан зуухандаа хийн цаг болгоод гаргаж хөргөөд зүсч сервислэнэ.
No comments:
Post a Comment