Дээр нь:
* 50 гр зөөлрүүлсэн масло
* 50 гр бор сахар (light brown sugar)
* 7 зүсэм ананасны компотны жимс, шүүс (кексэнд)
Кексэнд:
* 100 гр зөөлрүүлсэн масло
* 100 гр нунтаг сахар (golden caster sugar)
* 100 гр хөөлгөгчтэй нунтаг (self-raising flour)
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 ш өндөг
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. Дээр нь орох маслоо сахартай холин холигчоор хөөсөртөл хутгана. Бэлтгэсэн бэлдмэлээ 20-21 см дугуй хэвэнд хийн тэгшлэнэ. Шүүсэн ананасаа байрлуулна.
- Кексний орцуудаа 2 амны халбага компотны шүүстэй холиж нийцүүлнэ. Хэвэндээ хийгээд мөн дээд талыг тэгшлэн халаасан зуухандаа хийгээд кексийг болтол 35 минут шарна. Кексээ гаргаад хэвэнд нь 5 минут хөргөөд урвуулан сервислэх тавган дээрээ гаргаад халуун бүлээнээр нь зүсэн таваглаад нэг халбага зайрмагтай сервислэнэ.
No comments:
Post a Comment