Monday, 11 February 2013

Шарсжигнуур тахиа


Орц: 8 хэсэг тахианы мах

Давстай усанд:

* 8 стакан ус
* 1/2 стакан давс (kosher salt)
* 1/8 стакан зөгийн бал
* 6 ш лаврын навч
* 1/2 толгой сармис, хэвтээгээр нь хуваасан
* 1 амны халбага хар перц
* 1/4 багц ганга (thyme sprigs)
* 1/4 багц яншуй (flat leafed parsley sprigs)
* 2 ш том нимбэгний үрсэн хальс, шүүс

Бүрэхэд:

* 3 стакан гурил
* 1/8 стакан сармисны нунтаг (garlic powder)
* 1/8 стакан сонгины нунтаг (onion powder)
* 2 амттаны халбага паприка (paprika)
* 2 амттаны халбага каен перц (cayenne)
* 2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага нунтаг хар перц
* 2 стакан buttermilk
* тос, шарахад
* давс

Бэлтгэх нь:

  1. Давстай усны бүх орцоо томхон саванд хийгээд халааж буцалгана. 1 орчим минут буцалгаж давсыг хайлуулаад галаа унтраан хөргөнө.
  2. Тахиагаа угаагаад хөргөсөн давстай усандаа хийнэ. Тахиагаа хөргөгчинд хийн хонуулна. 12 цагийн дараа тахиануудаа шүүж гаргаад гал тогооны салфеткаар арчиж хатаана. Тахиагаа 1 хагасаас 2 цаг ил байлган өрөөний темпратурт авчрана.
  3. Тахиагаа бүрэх орцуудаа холиж нийцүүлээд хоёр хувааж бэлтгэнэ. Тахиагаа эхний аягатай гуриланд өнхрүүлээд, buttermilk тээ дүрээд гаргаж ирэн дахин гуриланд өнхрүүлээд халаасан их тосонд хийн тахиагаа болж шаргалттал 13 минут шарна.
  4. Шарсан тахиагаа гаргаад хэдэн минут амраана.
Эх сурвалж

No comments: