Орц:
* 3-4 ш хаш
* ширхэгтэй давс
* ½ стакан алимний хүчил (apple cider vinegar)
* шинэхэн ганга (thyme)
* сармис
Бэлтгэх нь:
- Хашаа угаагаад ишийг авч бэлтгэнэ. 3-6 мм зузаантай жигд хэрчиж бэлтгэнэ. Хэрчиж бэлтгэсэн хашаа жигнүүрэнд нэг эгнээ өрөөд давс цацаж дахин нэг эгнээ хаш өрөх маягаар давхарлан бэлтгэнэ. Бүх хашаа энэ маягаар үелэж дуусахаар хашууд дээрээ нэг таваг хөмрөн тавиад дээр нь хүндрүүлэгч байрлуулна. Ингэж бэлтгэсэн хашаа өрөөний темпратурт 12 цаг байлгана.
- Мөн цагийн эцэст жигнүүрний доод саванд хашнаас ялгарсан бараан өнгөтэй шингэн цугларсан байна. Цугласан шингэнийг асгаад хашаа угаагаад гал тогооны алчуураар арчиж хатаана.
- Алимны хүчилээ нэг стакан устай холин дунд зэргийн саванд хийж буцалгана. Нэг удаад 12-15 зүсэм хаш хийн 4-5 минут чанана.
- Чанасан хашуудаа базаж шингээсэн шингэнийг чадах чинээгээрээ базаж гаргана. Тавцан дээр алчуур эсвэл гал тогоон? салфетка байрлуулаад хашуудаа нэг эгнээ өрөн наранд тавиж 3-4 цаг хатаана.
- Ариутгасан шилэн хашаа хийгээд завсраар нь арилгасан сармис, амтлагч ургамалуудаа хийгээд шилээ чидун жимсний тосоор дүүргээд хөргөгчинд хийн 2долоо хоног хадгалахад тосонд даршилсан хаш маань сервислэхэд бэлэн болно.
No comments:
Post a Comment