* 3 амны халбага масло (unsalted butter)
* 1/4 стакан нойтон дрожж (compressed yeast)
* 1/2 стакан хүйтэн ус
* 3 1/3 стакан талхны гурил (bread flour)
* 2 амттаны халбага давс
* 1/3 стакан нунтаг сахар
* 1/2 cтакан сүү
* 1 стакан+2 амны халбага өрөөний темпратурт масло
* 250 гр шоколад (bittersweet chocolate). жижиглэн хэрчсэн
Өндгөн түрхлэгт:
* 2 ш том өндөгний шар
* 1 том өндөг
* 1/4 стакан сүү
Бэлтгэх нь:
- 3 амны халбага маслоо хайлуулна. Хайлуулсан маслоо өрөөний темпратурт тавин бүлээсгэнэ.
- Жижиг саванд дрожжоо хүйтэн усанд хайлуулна. Гурил, сахар, давс,сүү, хайлуулсан маслоо холиод зуурна. Усанд хайлуулсан дрожжоо нэмж нийцүүлнэ. Гурил хэт хатуу байвал хуурай гурил нэг удаад нэг амны халбагаар нэмэн хэт хатуу байвал ус нэг удаад нэг амне халбагаар нэмж нийцүүлэн зуурмагаа бэлтгэнэ. Зуурсан гурилаа 30 орчим секунд нухан дугуй хэлбэрт оруулна. Гурилаа гялгар уутаар ороон өрөөний темпратурт 30 минут амраана.
- Зуурсан гурилаа багахан хуурай гурил цацсан тавцан дээр гарган 20x38 харьцаатай 6 орчим мм зузаантай дөрвөлжилөн илдэнэ. Илдсэн гурилаа гялгар уутанд ороон 2 орчим цаг хөргөгчинд амраана.
- Гурилаа хөргөгчнөөс гаргаад багахан хуурай гурил цацсан тавцан дээр уртааш нь байрлуулаад гурилныхаа гуравны хоёр дээр зөөлрүүлсэн масло түрхэнэ. Маслогүй хэсгээсээ эхлэн нугалан гурван давхар гурил болгоод дахин илдэж 25x75 см 3 мм зузаантай болгоно. Гурилаа хоёр захаас нь гол руу нь нугалаад эцэст нь голоор нь нэг нугалан дөрвөн давхар гурил үүсгэнэ. Ингэж нугалсан гурила дахин гялгар уутаар ороогоод хөргөгчинд хийн хамгийн багадаа 2цаг амраана.
- Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирээд илдэн 25x75 см дөрвөлжин үүсгэнэ. Илдсэн гурилаа дахин хоёр нугалан гурван давхар гурил үүсгээд мөн гялгар уутаараа ороон эцэсийн удаа дахин 30 минут амраана.
- Амраасан гурилаа гаргаж ирээд 25x90 см харьцаатай дөрвөлжилөн илдээд мянган давхар гурил маань бэлэн болно.
- Илдсэн гурилаа 9x11.5 харьцаатай дөрвөлжингүүд үүсэхээр зүсч бэлтгэнэ. Багахан хуурай гурил цацсан тавцан дээр нэг бүрийг байрлуулаад дээд гуравны нэгт жижиглэн хэрчсэн 1/2 амны халбага шоколад байрлуулаад ороон дараагын гуравне нэгт ирэнгүүт зогсон дахин хагас амны халбага шоколад ороомгыхоо доодно тад байрлуулна. Гүйцээж ороогоод үзүүрийн уулзаж байгаа хэсгийг доош нь харуулан тавиад тостой цаас дэвссэн тавцан дээр өөр хооронд нь 5 см зайтай өрж тавиад өрөөний темпратурт 1 1/2 - 3 цаг байлган хөөлгөнө.
- Өндөгний шар, өндөг, сүүгээ холин өндөгний түрхлэг бэлтгээд ороомог бүр дээрээ багсны тусламжтайгаар түрхэнэ.
- Хөөлгөсөн ороомгоо 190 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь 15-20 минут шараад хөргөөд сервислэнэ.
No comments:
Post a Comment