Sunday, 2 June 2013

Пачанга бөрэк (Paçanga Böreği)


Орц:

* 3 ш нимгэлэн илдсэн гурил (phyllo dough)
* 100 гр давсалж хатаасан мах (pastırma)
* 100 гр хайлдаг бяслаг (kaşar peyniri)
* 2 ш чинжүү
* 2 ш улаан лооль
* тос

Бэлтгэх нь:
  1. Мах, улаан лооль, чинжүү, бяслагаа жижиглэн хэрчинэ.
  2. Нимгэлэн илдсэн гурил бүрээ 8 тэнцүү хуваагаад нэг бүр дээр хэрчиж бэлтгэсэн шанзнаасаа багаханг тавиад хоёр хуруу зузаантай ороож (өргөн талд нь шанзаа тавиад шанзыг асгарахааргүй орооно) бэлтгэнэ.
  3. Хайруулын таваганд багахан тос хийн халаагаад бөрэкээ зөөлөн гал дээр хоёр талыг нь шаргалттал шараад халуун бүлээнээр нь таваглан сервислэнэ.

No comments: