* 1 стакан гурил, хэвээ тослоход нэмэгдэл гурил
* 3⁄4 амттаны халбага хүнсний сода
* 1⁄4 амттаны халбага давс
* 1 стакан сахар
* 1⁄2 стакан канола тос (canola oil)
* 1⁄3 стакан buttermilk
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш бүтэн өндөг нэмэх нь 1 өндөгний шар
* 2⁄3 стакан хэрчсэн pecans эсвэл хушига
* 3 ш гүйцэд боловсорч хальс нь харласан гадил жимс
Бэлтгэх нь
Бэлтгэх нь
- Зуухаа 175 градуст халаана. Талхны хэвээ маслодоод дээгүүр нь хуурай гурил цацаж бэлтгэнэ.
- Томхон саванд гурил, сода, давсаа холино.
- Өөр нэг саванд өндөг, сахар, тос, buttermilk, ваниллины охь, өндөгний шараа холино.
- Хуурай орцон дээрээ шингэн орцоо нэмээд нийцүүлнэ. Бяцалсан гадил жимсээ самарны хамт нэмж нийцүүлээд бэлтгэсэн хэвэндээ хийн халаасан зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь 60–65 минут шарна. Гаргаж ирээд хэвэнд нь 30 минут хөргөөд хэвнээс нь гарган зүсч сервислэнэ.
1 comment:
tanai blog uneheer taalagdlaa tsaashda erchtei ajilaarai gal togooniiho
Post a Comment