Wednesday, 10 July 2013

Луувантай талх (carrot bread)

Орц:

* 3/4 стакан сахар
* 1/4 стакан бор сахар
* 3/4 стакан наран цэцгийн тос (sunflower seed oil)
* 2 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбгаа хүнсний сода
* 1 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 2 ш өндөг
* 1 чимх давс
* 1 стакан үрсэн лууван
* 1/2 стакан бяцалсан пикан самар (pecans)
*  1/2амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 гградуст халаана. Талхны хэвээ маслодоод хуурай гурил цацаж бэлтгэнэ.
  2. Том саванд тос сахараа холино. Гурил, хөөлгөгч нунтаг, сода, синнамон, давсаа шигшин нэмнэ.
  3. Өндгөө хутгаж бэлтгэнэ. Зуурмаг руугаа нэмээд нийцүүлнэ. 
  4. Лууван, ваниллин, самараа зуурмаг руугаа нэмж нийцүүлээд тослосон хэвэндээ хийнэ.
  5. Халаасан зуухандаа хиьн 60 минут болгоод гаргаж хөргөөд хэвнээс нь гарган зүсч сервислэнэ.
Эх сурвалж

1 comment:

Uuganaa said...

Боршны жор олж өгөөч