Oрц:
* 1 амттаны халбага хуурай дрожж
* 1/2 стакан ус
* 2 стакан гурил
* 1 амттаны халбага давс
* 1 амны халбага Herbes de Provence
* 1/4 стакан оливийн тос (чидуны)
* 1 амттаны халбага сахар
Бэлтгэх нь:
- Дрожжоо исгэнэ. Үүний тулд бүлээн усандаа дрожж сахараа нэмнэ. 5 минут хэртэй хүлээнэ.
- Гурил, давсаа холино. Дараа нь дрожжоо нэмээд зуурна. Нийцэж бэлэн болсон зуурмагаа даавуугаар бүтээгээд 20 минут хэртэй хөөлгөнө.
- Хөөсөн зуурмаг дээрэээ амтлагч (Herbes de Provence) мөн чидун жимсны тосоо нэмэн нийцтэл нь зуурна. Хуурай алчуураар таглан цаг хагас хэртэй хөөлгөөд (2 дахин хөөлгөнө), нухаж 10 минут хэртэй амраана.
- Зуурмагаа гарган тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиад навчны хэлбэрт оруулна. Дахин 40-45 минут хүлээнэ.
- Талхаа 200 градуст халаан бэлтгэсэн зуухандаа хийгээд болтол нь шарна.
No comments:
Post a Comment