Орц:
* 250 гр маргарин
* 100 гр бүлээн сүү
* 100 гр бүлээн ус
* 20 гр нойтон дрожж
* 2 ширхэг өндөгний шар (дээр нь)
* Гурил
Бэлтэх нь:
- Бүлээн усанд дрожжоо хийн хайлуулна. Дараа нь өндөг, зөөллөсөн маргарин (нэгэн саванд хийж байгаад сэрээ, халбагаар сайтар нухан зөөлрүүлнэ.), бүлүээн сүүгээ нэмнэ.
- Дээрх зуурмаг дээрээ гурилаа бага багаар нэмэн гартаа наалдаггүй зуурмаг болгоно. бэлэн болсон зуурмагаа 1 цаг хэртэй амараах хэрэгтэй.
- Бэлэн болсон зуурмагаа хэлбэрт оруулаад тослон бэлтгэсэн давцан дээр тавин, хутгаж бэлтгэсэн өндөгний шараа дээр нь багсаар түрхээд, 170 градуст халаасан зууханд шаргалттал нь шарна.
* Mахан, төмсөн, олив, бяслаг зэрэг элдэв шанз бэлтгэн голд нь хийж болно.
No comments:
Post a Comment